Маргааш барилдах “Наурызын баяр”-ын барилдаанд барилдах эрхээ сэргээлгэсэн улсын заан Б.Серик барилдана

Маргааш “Наурызын баяр”-т зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн уламжлат барилдаан болно.
Шагналын сан өндөртэй уг барилдааны түрүү бөх “Соната 9” маркын авомашин, үзүүр бөх 4 сая төгрөг, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардана.
Мөн уг барилдаанд улсын заан Б.Серик барилдана.

Тодруулбал, Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, МҮБХ-ны ЁЗСХЗ-өөс барилдах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан зөрчлөө зассан тул түүний хүсэлтийг өчигдөр хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар барилдах эрхийг 2024 оны 03-р сарын 18-ны өдрөөс сэргээх шийдвэрийг гаргасан юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *