Сошиал од Осоржамаагийн найз Номингийн нөхрийг Канад сургуулийн эцэг эхчүүд ажлаас нь халуулахыг хүсчээ

Осоржамаагийн найз Номингийн америк нөхрийг сурагчдын эцэг эхчүүд ажлаас нь халуулах өргөдөл өгчээ
Номин гэх бүсгүй нэг л өглөө Осоржамаа дээр нөхөр охиноо дагуулан очиж, Осоржамаагийн найз найз гэсээр цахимын “мөрөөдлийн баг”-т хүч түрэн орж ирсэн. Их удган Юмжирдулам, Хөвсгөлийн Наба, Осоржамаа зэрэг нөхөдтэй нэг ангийн сурагч болон жүжиглэж, улаан турсиктэй саримс арилгахыг зааж, барилдаж, ер нь хэдэн дагагч цуглуулахын тулд “Туулын голын мөсийг долоох шахсан”…
Номингийн Америк нөхөр Canadian School of Ulaanbaatar сургуульд багшилдаг. Сургалтын төлбөрт жилдээ 10 гаруй сая төгрөг төлж, хүүхдээ сайн боловсрол олгох гэсэн эцэг эхчүүдэд хүүхдийнх нь багшийн эхнэрийн эрээ цээргүй гэмээр энэ үйлдэл таалагдаагүй бололтой. Манай хүүхдийн багшийн эхнэрийн энэ мэт үйлдэл хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлж байна, ёс зүйгүй, хүмүүжилгүй байна, Матт багшийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн утгатай өргөх бичиг барьжээ. Харин сургуулийн удирдлагын зүгээс “Энэ хүний эхнэр чөлөөт цагаараа юу хийх нь хамаагүй, Матт багшийг ажлаас чөлөөлөхгүй” гэсэн хариу өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *