Монгол Улсын хилийн шалганыхан өнгөрсөн даваа гарагт БНСУ-ын 4 иргэнийг, өнөөдөр мөн 2 иргэнийг хил дээрээсээ буцаажээ

Монгол Улсын хилийн шалганыхан өнгөрсөн даваа гарагт БНСУ-ын 4 иргэнийг, өнөөдөр мөн 2 иргэнийг хил дээрээсээ буцаажээ
БНСУ өнгөрөгч 2023 онд Монгол Улсын 1593 иргэнийг хилийн шалган дээрээс буцааж, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар нь хохироожээ.

Тэд хилийн шалган дээр саатуулсан Монгол иргэдийг хонгилын өрөөнд хорьж, чанга дуугаар зандран дээрэлхэж буй талаар олон зуун иргэд сошиал хуудсандаа тэмдэглэжээ.

2024 оны эхний дөрвөн сарын байдлаар Монголын 410 иргэнийг хил дээрээсээ буцаажээ.

Солонгосчууд Монгол Улс руу 90 хоног визгүй зорчдог. Гэтэл Монголчууд Солонгосын виз даруулахын тулд 90 хоног пасспортаа хураалгаж хүлээдэг. Тэгж хүлээсний эцэст визтэй болмогцоо хил дээрээс нь хөөгдөх нь шууд дээрэлхэлт аятай.
Хятад, Вьетнам олон иргэд Солонгосын хил дээр дугаарлаж зогсдог ч Монгол иргэдэд илүү дээрэлхэнгүй хандаж олноор хил нэвтрүүлэхгүй буцаадаг ажээ. Үүнийг мэдсэн ч мэдэн будилдаг дарга нар үл тоодог, ядарсан иргэдийн эрх ашиг хөсөр хаягддаг.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *