Парисаас 40 км зайд орших Сен-эт-Марн хот дахь Арменвильерсийн цайз нь дэлхийн хамгийн үнэтэй харшийг Монголоос худалдаж авах санал иржээ
Францын нийслэл Парисаас 40 км зайд орших Сен-эт-Марн хот дахь Арменвильерсийн цайз нь дэлхийн хамгийн үнэтэй харши тооцогддог. 1100-аад оны үед Арменвильерсийн цайз гэж нэрлэгддэг байсан эл тансаг харш нь Мароккогийн хааны эзэмшилд байжээ. Тэгвэл тус үл хөдлөх хөрөнгийг 452 сая ам.долларын үнээр худалдсан тухай “New York Post” хэвлэлд мэдээлэв.
Шилтгээний борлуулалтыг хариуцсан менежер Меувиссен хэлэхдээ “Энэ бол Францын төдийгүй магадгүй дэлхийн хамгийн үнэтэй цайз юм. Хөрөнгө оруулагч өөрөө хүсвэл олон мянган орон сууцыг энд барих боломжтой.
Харшийг худалдан авах хүсэлтэй байгаагаа Зүүн Европоос нэг, Азиас гурав, Монголоос нэг хүн илэрхийлсэн” гэжээ.
Харш 2500 метр квадрат талбай бүхий 100 өрөөтэй, 1000 га газартай, нууртай. Мөн гурван лифт, 17 унтлагын өрөө, Марокко хэв маягийн гоёл чимэглэлийн дотоод засалтай. Харин үл хөдлөх хөрөнгийн талбайд үсчин гоо сайхан, шүдний эмнэлэг, ажилчдын байр, 50 морины жүчээ, машины зогсоол зэрэг үйлчилгээ үзүүлдэг 36 барилга багтдаг.
Францын хувьсгалын үеэр уг харш эвдэрсэн боловч 1800-аад оны дундуур сэргээн босгожээ. Эдмон де Ротшильд 1877 онд харшийг худалдаж аваад, 620 га талбай байсныг 9700 гаруй га болгон өргөтгөсөн байна. Тэрээр цайзыг эзэмших хугацаандаа орчин үеийн хэв маягтай болгож өөрчилсөн аж. Эдмон де Ротшильд 1934 онд нас барсны дараа түүний хүү, ач хүү нар үе дамжин харшийг өвлөсөн. Улмаар 1980-аад онд харшийг Мароккогийн хаан II Хассанд зарсан байна. Мароккогийн хаан II Хассаны хүү 1999 онд нас баржээ. Үүний дараа буюу 2008 онд харшийг 200 сая еврогоор Ойрхи Дорнодын нэгэн хүнд зарсан байжээ.
Дашрамд сонирхуулахад, Сен-эт-Марн хот дахь Арменвильерсийн цайзыг худалдаж авах хүсэлтээ илэрхийлсэн Монголын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга байж болзошгүй гэх албан бус мэдээлэл ч хэвлэл, олон нийтийн хэрэгслүүдээр цацагдаж байна.
Эх сурвалж: news.mn
Thank you for any other great post. The place else could anyone get that kind of information in such a perfect method of
writing? I’ve a presentation next week, and I am at the
search for such info.
50 mg tadalafil
Hi, I would like to subscribe for this blog to obtain newest updates, therefore where can i do it please help out.
levitra buying online
Great post. I’m going through some of these issues as well..