Б.ХУЛАН, Т.ТУЛГА, Э.ДАВААНАСАН НАР ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА

Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн Олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд 🇲🇳Монголын 7 тамирчин ур чадвараа сорьсноос Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар “Парис 2024” Олимпын наадмын эрхээ хүртлээ.

✅ Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэж Парисыг зорих болсон бол өнгөрсөн сар Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохиогдсон Азийн бүсийн тэмцээнээс П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ баталгаажуулсан билээ.

🇫🇷”Парис 2024″ Олимпын наадамд оролцох 🇲🇳Монголын чөлөөт бөхийн тамирчид:

✅ Эмэгтэй: Д.Отгонжаргал /50 кг/, Б.Хулан /53 кг/, П.Орхон /62кг/, Э.Дэлгэрмаа /68 кг/, Э.Даваанасан /76 кг/

✅ Эрэгтэй: Т.Тулга /65 кг/, Б.Бат-Эрдэнэ /86 кг/, М.Лхагвагэрэл/125 кг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *