Эверэстэд авирахаар явсан Монголоос ирсэн 2 уулчин тавдугаар сарын 12 -нд сураггүй алга болжээ

“8K Expeditions” компанийн захирал шерпа хөтөч Пэмба:

“Өсөхжаргал Цэдэндамба, Пүрэвсүрэн Лхагважав нар тавдугаар сарын 12 /2024.05.12/-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсон байна. Хамгийн сүүлд мөн өдрийн 19:30 цагийн орчимд холбогдож, хоёр шерпа буюу туслах уулчин дайчлагдсан. Сураггүй алга болсон монголын уулчдыг яаралтай хайж олох хэрэгтэй байна” гэжээ. Мөн тэрбээр “Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан боловч бие даан авирч байсан. Тэд ууланд авирч байхдаа шерпа буюу туслах хөтөч нарыг авахаас татгалзсан” гэж мэдэгджээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *