Өглөөнөөс эхлэн нисдэг тэрэгнүүд Улаанбаатар хот дээгүүр алба сурталчлах өдөрлөгт зориулан нисчээ
Өглөөнөөс эхлэн Улаанбаатар хотын дээгүүр нисдэг тэрэг эргэлдсэн.
Энэ тухай ОБЕГ-аас тодруулахад “Үзүүлэх дадлага нислэг хийж байгаа” гэв.
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байгаа юм байна. Энэ үеэр алба хаагчид үзүүлэх сургуулилалт хийж байна
ОБГ-ын алба сурталчилах өдөрлөг нь тус байгууллагын онцлог, төрөл мэргэжлийн хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болоод эрүүл мэндийн тусламж, гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой байна.
Өдөрлөг 16:00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
