Эверэст Чомулунгма , Шерпа гэж хэн юм бэ?

“Жомолунгма” буюу дэлхий нийтийн нэрлэж заншсанаар Эверест нь Хималайн нуруунд орших их цаст оргил бөгөөд БНХАУ-ын Төвд, Непаль буюу Балба улсын нутагт байрлах далайн түвшнөөс дээш 8848.86 метрт орших хамгийн өндөр цэг юм.
Ертөнцийн хамгийн өндөр уг оргилд хүний мөр гараад 70 гаруй жил болж байгаа ажээ.
Анх 1953 онд Балбын уулчин Дэнзэн Норгой Жомолунгумад анх авирч нэрээ үлдээсэн түүхэн хоёр хүний нэг юм.

Сүүлийн 100 шахам жилийн хугацаанд 300 гаруй уулчдын амь насаа өргөн байж тэмүүлсэн энэ аюулт аялал хүнд байж болох бүхий л тэсвэр тэвчээр, зориг хатуужил, аз хийморийг сорих нь зүрх халгам ч гэлээ одод тэнгэрт хамгийн ойр байрлах хэсэгхэн тэр алга дарам газарт өөрийн хөлөөр зогсох давтагдашгүй мэдрэмжийн төлөө жил бүр хэдэн зуун уулчин эрсдэлийг үл тоон энэ зүг шунан тэмүүлдэг ажээ.
1996 онд Монголоос анх удаа Н.Жуков Хималайн ууланд авирах оролдлогыг хийж, Монгол хүний мөрийг гаргаж байжээ.
Харин албан ёсоор Монгол хүн энэ уулан дээр 2005 онд анх гарснаас хойш 20 шахам Монгол уулчин энэ оргилд амжилттай авирсан юм.

Бидний нэрлэж заншсанаар Эверест гэх нэр нь Британийн байр зүйч Жорж Эверестийн нэр ажээ. Уг нэрийг 1865 онд Британи улс баталснаас хойш албан ёсоор олон улсад ашиглагдаж эхэлсэн байна. Угтаа буюу нутгийн уугуул иргэд Жомолунгма хэмээн нэрийддэг нь Төвөд хэлнээс нь орчуулбал “Оройн дээд эх” гэсэн утгатай ажээ.
Шерпа гэж хэн бэ?
Төвд , Балбын өндөрлөг газар амьдарч ирсэн овгийнхныг Шерпа гэж нэрлэдэг. Тэд бие физиологийн хувьд өндөрт дассан байдаг тул Эверестийн авиралтын гол сүнс болдог хүмүүс юм.
Уулчдын ачааг зөөх, майхан барих, олс бэхлэх, замчлах зэрэг авиралтын бүхий л сервисийг үзүүлдэг, тухайн уулчныг оргил дээр гарсан эсэхийг баталгаажуулдаг нутгийн уугуул иргэд юм. Шерпагүйгээр Хималайд авирахыг төсөөлөшгүй чухал хүмүүс ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *