Өчигдөр Сингапурын агаарын тээврийн компанийн БОИНГ 777 онгоц агаарын хүчтэй урсгалын улмаас осолд оржээ

Өчигдөр Их Британийн Лондон хотоос Сингапурыг зорин нисч явсан Сингапурын агаарын тээврийн компанийн БОИНГ 777

300ER нисэх онгоц гэнэт агаарын хүчтэй урсгалд орсны улмаас 1 зорчигч амь насаа алдаж, 30 гаруй зорчигч төрөл бүрийн гэмтэл бэртэл авчээ.
Уг нислэгээр нийт 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүн нисч байсан.
Гэнэтийн ийм явдалтай тулгарсны улмаас нислэгийг замаас нь цуцалж Тайландын Бангкок хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 15:45 минутад газарджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *