Хөлсөлж авсан асрагчдаа нярай хүүхдээ орхиод алга болсон эмэгтэйг цагдаагийн газраас саатуулжээ

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ оны зургаадугаар сарын 15-ны 02:02 цагт “Ээж нь гэрээсээ гараад найм хонож байгаа юм, нэг сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгаж шийдвэрлэсэн.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож, эх хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгсөн гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *