Чингисийн хөшөө рүү тохуурхан лайв хийж олон нийтийн сүлжээнд цацсан АНУ-ын иргэн Brandon Shane O,NEAL гэгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс АНУ-ын иргэн Brandon Shane O,NEAL-г Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” зөрчил үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж “…бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэж…” танхайрах зөрчил үйлдсэн болох нь нотлогдсон байх тул зөрчилд холбогдогчийн хувийн байдал, зөрчлийн шинж, өмгөөлөгч, прокурор нарын санал, дүгнэлтийг харгалзан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
