Самоа улсын боксын дасгалжуулагч Лионель Элика Фатупаито өнгөрсөн Баасан гаригт Олимпийн хотхонд таалал төгсчээ
Парисын олимпид хүрэлцэн ирсэн Самоа улсын боксын дасгалжуулагч Лионель Элика Фатупаито өнгөрсөн Баасан гаригт таалал төгсчээ.Тэрбээр олимпийн тамирчдын тосгонд амьсгал хураажээ. Тус хорооны ерөнхийлөгч Пауга Талалалей Пауга хэлэхдээ “Лионель Самоагийн боксын шилдэг дасгалжуулагчдын нэг, олимпийн үзэл санаанд гүн итгэгчдийн нэг байсан. Самаогийн олимпийн хамт олон, бид бүхэн Лионелийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүнийг бид үүрд санан дурсах болно” гэжээ.
Самоа улс Парисын олимпод ганцхан боксчинтой ирсэн. Эрэгтэйчүүдийн хүнд жиндээ шилдгүүдийн тоонд ордог Ато Плочижки-Фаогалиг дасгалжуулахаар Фатупаито ирсэн байжээ.
