АНУ-ын Элчин сайд Буанган Улаанбаатар хотын Буянт Ухаа дахь нисэх онгоцны буудалд байрлаж буй Орбис Интернэшнл байгууллагын “Нисдэг нүдний эмнэлэг”-тэй танилцжээ

АНУ-ын Монгол дахь Элчин сайд Буанган Улаанбаатар хотын хуучин олон улсын нисэх онгоцны буудалд байрлаж буй Орбис Интернэшнл байгууллагын “Нисдэг нүдний эмнэлэг”-тэй танилцлаа. рбис нь АНУ-д төвтэй ашгийн бус байгууллага бөгөөд Монголын нүдний мэс засалчдын чадавхыг дээшлүүлэхэд тусалж ирсэн билээ. “FedEx” зэрэг компаниудын хандивын ачаар тус байгууллага нь ачааны онгоцыг тоноглож, орчин үеийн нисдэг эмнэлэг болгосон юм. Хүрэлцэн ирсэн голдуу сайн дурын эмч нар нь гурван долоо хоногийн турш Гуравдугаар эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын эмч нарт нүдний эмчилгээний арга барилыг Монголд хэрхэн сайжруулах талаар зааварчилгаа өгөх юм. АНУ-ын засгийн газар Орбис Интернэшнл шиг гайхалтай байгууллагууд, Монголын иргэдийн амьдралыг сайжруулах тэдний хүсэл эрмэлзлийг бахархалтайгаар дэмжиж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *