Макс групийн ерөнхийлөгч Д.Ганбаатар олимпын мөнгөн медальт Баасанхүүг урамшуулжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан,
“Макс Групп”-ийн Ерөнхий Захирал Д.Цэрэнжигмэд болон бусад удирдлагууд “Парис-2024” олимпод амжилттай оролцож, Олимдын Мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүгийн амжилтыг үнэлэн 50,000 ам.доллар, түүний дасгалжуулагч нарт 30 сая төгрөгөөр урамшуулжээ
Олимпын Мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүү хэлэхдээ: “Миний өнөөдрийн гаргасан амжилт “Макс Групп”-тэй салшгүй холбоотой.
Миний спортын гараа “Макс Групп”-ийн нэрэмжит “Макс Цом” 2013 оны Жүдо бөхийн өсвөрийн тэмцээнд оролцож, анхны хүрэл медалиа хүртэж байснаар эхэлсэн бол 11 жилийн дараа “Парис-2024” оны олимпод Мөнгөн медаль хүртэж, өнөөдөр ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 50,000 ам.долларын шагналыг “Макс Групп”-ийн удирдлагуудаасаа хүртэж байгаадаа маш их баяртай байна гэжээ.
Its like you read my mind You appear to know so much about this like you wrote the book in it or something I think that you can do with a few pics to drive the message home a little bit but other than that this is fantastic blog A great read Ill certainly be back
Internet Chicks I really like reading through a post that can make men and women think. Also, thank you for allowing me to comment!
Noodlemagazine My first visit here, and I’m really glad to see everything available in one place