МҮБХ-ноос ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн доорх нэр дурдсан бөхчүүдээс тайлбар авахаар болжээ

Read Time:1 Minute, 15 Second

МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл 2024 оны 8-р сарын 30-ны өдөр хуралдаж олон нийтийн зүгээс болон МҮБХ-ны Ажлын албанаас ирүүлсэн мэдээлэл, баримт, бичлэгийг хянан үзэж ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг авч хэлэлцэж, дараах дүгнэлтийг гаргав.

Нэг. Доорх нэр дурдсан бөхчүүдээс 2024 оны 9-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд бичгээр тайлбар авахыг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
Үүнд:

1. Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан аймгийн начин Г.Болдбаатар, М.Баасанцэнд, сумын заан М.Баасан;

2. Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Т.Бэгзсүрэн;

3. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Ц.Мөнхбаяр;

4. Дорнод аймгийн баяр наадамд барилдсан аймгийн заан Ц.Заяатүшиг, сумын заан Э.Ганболд;

5. Нийслэлийн үйлчилгээний ажилчдын баярт зориулсан барилдаанд барилдсан улсын начин Б.Батжаргал;

6. Төв аймгийн улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд барилдсан улсын начин Б.Чимэдвандан;

Хоёр. Дээрх нэр дурдсан бөхчүүдийг Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл МҮБХ-ноос болон аймаг орон нутагт зохион байгуулагдах барилдаануудад бүртгэн барилдуулахыг түдгэлзүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав.

Гурав. Булган аймгийн баяр наадмын бөхийн бүртгэлийн асуудлаар Улсын заан Д.Баасандоржид холбогдуулан бөхчүүд, олон нийтээс гаргасан санал гомдлуудын талаар, Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааныг дундаас нь орхиж явсан Улсын харцага Г.Ганхуягийн асуудлаарх тайлбарыг мөн 09-р сарын 10-ны өдрийн дотор авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.

МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА,
ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “МҮБХ-ноос ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн доорх нэр дурдсан бөхчүүдээс тайлбар авахаар болжээ

  1. Its like you read my mind You appear to know a lot about this like you wrote the book in it or something I think that you could do with some pics to drive the message home a little bit but instead of that this is fantastic blog An excellent read I will certainly be back

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *