2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ

Read Time:1 Minute, 21 Second

Манай улсын гадаад харилцаа өнгөрсөн гурван жилд эрс идэвхжихийн хэрээр олон улсын тавцан дахь нэр хүнд, байр суурь ч өссөөр байна.  Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлого явуулдаг гэдгээрээ дэлхий нийтэд хэдийн танил боллоо. Томоохон улс орнуудын төрийн тэргүүн, хааны шил дарсан олон ч айлчлал болж, одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол гадаадын улс орнууд биднийг “тоож”, бас үнэлж, хүндэтгэж байгаагийн илрэл. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гадаадын хэд хэдэн оронд төрийн айлчлал хийлээ.

Сүүлийн 30 гаруй жил жилдээ дунджаар 2-3 томоохон айлчлал хүлээн авдаг байсан нь одоо нэгэнт түүх болон үлдэж. Өмнө нь гадаадад айлчиллаа гэхэд хэдий хэмжээний зээл, тусламж олж ирэв гэдгээр нь хэмжиж, дүгнэдэг байлаа.

Одоо бол өөр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалыг хоёр талын урсгалтай болгож, зээл, тусламж ярихгүй, харин харилцан ашигтай хамтран ажиллая, Монгол бол итгэж болох түнш гэдгийг тод томруун илэрхийлж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн болон албан ёсны айлчлал хийсэн гадаадын улс орнуудын тэргүүнүүд:

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал эхэллээ - Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда

Фото: Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуданыг угтан авлаа

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын  Ерөнхийлөгчтэй уулзав - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ - Гадаад  харилцааны яам

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр  нар албан ёсны уулзалт хийв - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Bloomberg TV Mongolia

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад  хэргийн сайдыг хүлээн авч уулзав - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Бутаны Хаант Улсын хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа - Монгол  Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд

Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхердын айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа -  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар  хэлэлцээ хийв - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Энэ айлчлалууд манай улс олон тулгуурт, тэнцвэртэй байдлыг эрхэмлэсэн гадаад бодлогодоо тууштай байгаагийн нэг илрэл. Цаашид айлчлалын тоо, давтамж, цар хүрээ улам л нэмэгдэх бололтой.

Энэ ондоо багтан БНХАУ-ын дэд дарга, Шведийн хаан, Вьетнам, Казахстаны Ерөнхийлөгч манай улсад айлчлах тов гарчээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

8 thoughts on “2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ

  1. Valuable info. Lucky me I found your website by accident, and I’m shocked why this accident didn’t happened earlier! I bookmarked it.

  2. I cling on to listening to the rumor speak about getting boundless online grant applications so I have been looking around for the top site to get one. Could you advise me please, where could i get some?

  3. I’m really loving the theme/design of your weblog. Do you ever run into any internet browser compatibility problems? A few of my blog audience have complained about my website not operating correctly in Explorer but looks great in Chrome. Do you have any recommendations to help fix this issue?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *