Улаанбаатарт 17 хэм дулаан, Хангайн бүс нутгаар хур тунадастай
Өнөөдөр Улаанбаатарт 17 хэм дулаан.
Баруун болон хангайн бүс нутаг, Алтай, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар цас,❄️ нам дор газраар хур тунадас, хүйтэн бороо🌧️ орно.
Өмнө зүгээс түрэн ирж буй агаарын урсгалын нөлөөөөр Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар ахиу хур бороо 🌧️орох төлөвтэй байна.
УБ хот Пүрэв гаригт бороогүй, өдөрөө +14+16 градус дулаан. Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө бага зэргийн бороо 🌦️ орж, улмаар Баасан гаригийн 15:00 цаг хүртэл борооших 🌦️ төлөвтэй байна.☝️
Баасан гаригт төвийн бүс нутгаар бороотой, хүйтэрч өдөртөө +8+10 градус, УБ хот орчимд +6+8 градусын дулаан байх тул цаг агаарын нөхцөлд тохируулан дулаан хувцаслаарай!🔔
Цаг уурч Н.Энхбаяр
