АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын амь насанд халдах оролдлого дахин гарчээ
Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдлах оролдлого дахин гарав. Сүүлийн хоёр сарын хугацаанд гарч буй хоёр дахь халдлага энэ ажээ.
Түүнийг Флорида дахь гольфын клубтээ байх үед амь насанд нь халдахыг завдсан гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байна. Тодруулбал, Трампийг гольф тоглож байх үед талбайд винтов барьсан хүн гарч иржээ. Сэжигтэн этгээд Трампаас 250-450 метрийн зайд байсан. Нууц албаны ажилтан АК-47 загварын винтов буутай хүнийг олж харсан боловч сэжигтэн этгээд машинтай зугтжээ. Тухайн этгээдийг Палм Бичээс хойд зүгт орших Мартин тойргийн I-95 дугаарын зам дагуу хойд зүгт явж байхад байршлыг нь тогтоосон байна. Хэргийн газраас “GoPro” камер мөн олджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь Райан Уэсли Рут гэгч этгээд юм. 50 гаруй настай гэгдэх Райан Уэсли Рут нь Украин дахь дайны ажиллагаанд туслах хүсэлтэй байгаагаа 2023 онд “NY Times” сониноор дамжуулан илэрхийлж байжээ. Мөн талибанчуудаас зугтсан афган цэргүүдийг Украинд илгээх ажлыг хөөцөлдөж байсан. Тухайн үед тэрбээр сонинд ярилцлага өгөхдөө “10 гаруй цэрэг Украин явах хүсэлтээ илгээсэн. Тэднийг Пакистан, Иранаас Украинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Зарим тохиолдолд энэ нь хууль бус байх болно. Энэ хэргийг хэлэлцэхийн тулд Европ дахь АНУ-ын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны комисстой уулзана” гэжээ.
Украинд тулалдах цэрэг элсүүлэх ажил Рут долдугаар сарыг хүртэл оролцсон гэж үзэж байна. Долдугаар сард тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Цэргүүд ээ, над руу битгий залга. Бид афганистан цэргүүдийг Украинд илгээхийг хичээсээр байна. Украин ирэх саруудад тодорхой хариулт өгнө гэж найдаж байна. Тэвчээртэй байгаарай” гэжээ.
Түүнчлэн Райан Уэсли Рут нь 2002-2010 оны хооронд хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож, ял сонссон этгээд болохыг хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлсэн байна. Үүнд нууцаар зэвсэг авч явсан, баривчилгааг эсэргүүцсэн, зугтсан, хулгайн эд хөрөнгө эзэмшсэн зэрэг хэрэг багтжээ.
Нууц албаны тусгай төлөөлөгч Рафаэл Баррос мэдэгдэхдээ “Ням гаригийн 14:00 цагаас өмнөхөн ерөнхийлөгч асан Дональд Трампийн амь насанд халдахыг оролдсон. Ерөнхийлөгч асан гэмтэж бэртээгүй, аюулгүй байна. Нууц албаны ажилтнууд үл хөдлөх хөрөнгийн ойролцоо байсан зэвсэгт этгээд рүү гал нээсэн” гэжээ.
Эх сурвалж: CNN
Average Rating