Намрын адаг сарын шинийн нэгэн, бич жилтнээ сайн өдөр.
Аргын тооллын 10 сарын 3, Билгийн тооллын 1, Тугчин одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 06:55 минутад мандан, 18:28 минутад жаргана.
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиг элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, доодсыг асран өглөг хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, дархны үйлд сайн. Улааны үйл төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулбал тохиромжгүй.
