Урьд шөнө Хэнтий аймгийн Хэрлэн суманд гал түймрийн улмаас бага насны 2 хүүхэд амиа алджээ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ оны 10 дугаар сарын 15-16-ныг шилжих шөнө гал түймрийн улмаас таван настай эрэгтэй, гурван настай эмэгтэй хүүхэд амиа алдсан байна.

Онцгой байдлын ерөнхий газар “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлага 10 дугаар сарын 15-16-ныг шилжих шөнийн 01.18 цагт ирсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай нэг гэр, угсарч барьсан дөрвөн ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраажээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *