215 тэрбум төгрөгний төсөвтэй 51 барилгын ажил царцанги зогсонги болжээ
АТГ-аас 2009-2024 оны хооронд улсын төсвөөр он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжуудын талаар мэдээлжээ.
Улсын хэмжээнд 15 жилийн турш царцаагдсан 502 барилга байгаа юм.
Үүнээс 2024 онд ашиглалтад оруулсан 29 төсөл, барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа 422 барилга, угсралтын ажил удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байгаа юм.
Эдгээр зогссон барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгасан байсан бөгөөд гэрээний дагуу 88,2 тэрбум төгрөгийн төсвийг олгожээ. Эдгээр барилгуудын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байгаа юм байна.
Энэ бүхэнтэй холбоотойгоор АТГ-аас төсөв нь батлагдсан ч барилгын үйл ажиллагаа нь зогссон 45 компанийг нийтэд зарлажээ.
Олон жилийн турш барилга царцаасан компаниуд:
- Рояаль Алтай констракшн ХХК
- ПГС ХХК
- Номун Заяа ХХК
- Мэнд Констракшн ХХК
- Мөнх-Өргөө ХХК
- Мон Си Кон ХХК
- Мандал Голомт ХХК
- Манагал Констракшн ХХК
- И ЭН СИСИ ХХК
- Жу Жу ХХК
- Жам ХХК
- Долоон болдог ХХК
- Динатос ХХК-2 удаа
- Ди Ти Си Эм Строй ХХК
- Грийн ресурс ХХК-2 удаа
- Грийн ресурс констракшн ХХК-2 удаа
- Ворк Мастер ХХК
- Ви Ти Икс ХХК
- Богоч Констракшн ХХК
- Баян Могод ХХК
- Айникс инженеринг ХХК
- Ажнай шарга ХХК-2 удаа
- Си Би Ай Аутсорс ХХК
- Си эйч си ХХК
- Сизу ХХК
- Талын монгол групп ХХК
- Төгс баялаг Алтай ХХК
- Төмөртхосбилэг ХХК
- Тэнүүн хас сар ХХК
- Тэтү ХХК
- Үүрэн трейд ХХК
- Хан Аттрибут ХХК
- Хангайн Хятруун ХХК
- Харганы ус ХХК
- Цомбон торго ХХК
- Шидэт гал ХХК
- Шимт Газар ХХК
- Шинэчлэл Инвест ХХК
- Экстракт ХХК
- Эн Ар ХХК
- Эрдэнэт орчлон ХХК
- Этернал констракшн ХХК
- Эхлэл шинэчлэл прожект ХХК
- Ээлт өлгий ХХК
- Арвис интернэйшнл ХХК
Дээрх 41 компани олон жилийн турш спорт заал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны барилгын төсөв нь батлагдсан ч барилгаа барихгүй царцаажээ.
Average Rating