Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд МАН олонхи болжээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулий дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлж байна.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 796 мандатад Монгол Ардын нам 449, Ардчилсан нам 340, ХҮН нам 3, бие даан нэр дэвшигч 4 суудал авсан байна. 14 аймаг болон нийслэлд Монгол Ардын нам, 7 аймагт Ардчилсан нам олонх болжээ. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 27,5 хувь нь эмэгтэй, 72,5 хувь нь эрэгтэй аж.
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд, 21 аймгийн 330 сумын 176 суманд Монгол Ардын нам, 150 суманд Ардчилсан нам, 1 сум (Булган аймгийн Баян-Агт сум)-д Иргэний хөдөлгөөний нам олонх болжээ. Тодруулбал, 330 сумын 1644 тойргийн 6922 мандатаас Монгол Ардын нам 3675, Ардчилсан нам 3130 суудал авсан байна. Түүнчлэн Иргэний хөдөлгөөний нам 23, Иргэний зориг ногоон нам 4, Үнэн ба Зөв нам 1, бие даан нэр дэвшигч 86 суудал авчээ. Хүйсийн харьцааны хувьд сонгогдсон 6922 төлөөлөгчийн 1945 (28.1 хувь) нь эмэгтэй, 4977 (71.9 хувь) нь эрэгтэй байна.
Нийслэлийн 9 дүүргээс Монгол Ардын нам 8-д, Ардчилсан нам 1 (Сүхбаатар дүүрэг)-д олонх болжээ. Есөн дүүргийн 181 тойргийн 313 мандатаас Монгол Ардын нам 250, Ардчилсан нам 55, ХҮН нам 5, Үндэсний эвсэл 2, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам 1 суудал авчээ. Дүүрэгт сонгогдсон төлөөлөгчдийн 105 (33.5 хувь) нь эмэгтэй, 208 (66.5 хувь) нь эрэгтэй аж.
Thinker Pedia I’m often to blogging and i really appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your web site and maintain checking for brand spanking new information.
Tech Learner I do not even understand how I ended up here, but I assumed this publish used to be great