“Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” сайдын тушаал гарчээ

Read Time:1 Minute, 0 Second

БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОРЧИНД ЭЛЕКТРОН ТАМХИ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогджээ. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна. Иймд “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаал гаргав.

Үүнтэй холбогдуулан доор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректор нарт үүрэг болгов. Үүнд:

📌Суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулах;
📌Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах;
📌Сургалтын байгууллагын дүрэм, дотоод хэм хэмжээнд сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон зохицуулалт тусгах.

Мөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, электрон тамхины хор нөлөө, эрүүл мэндэд учрах эрсдэлийн талаар ярилцаж, ойлгуулахыг уриалж байна. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой зүйлээс татгалзаарай!

http://moe.gov.mn/post/161102

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

12 thoughts on ““Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” сайдын тушаал гарчээ

  1. helloI like your writing very so much proportion we keep up a correspondence extra approximately your post on AOL I need an expert in this space to unravel my problem May be that is you Taking a look forward to see you

  2. Esta página tem definitivamente toda a informação que eu queria sobre este assunto e não sabia a quem perguntar. Este é o meu primeiro comentário aqui, então eu só queria dar um rápido

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *