2024 оны эхний арван сард Монгол улс 65.9 тонн нүүрс экспортонд гаргажээ
Харин гадаад худалдааны тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 26.1 хувиар буурч, 3.6 тэрбум ам.доллар болжээ.
Оны эхний 10 сард нийт экспорт 13.2 тэрбум ам.доллар хүрснээс 55.3 хувийг чулуун нүүрсний экспорт эзэлж байна. Энэ нь 7.3 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа аж. Экспорт өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг эрдэс бүтээгдэхүүнүүдээс чулуун нүүрс, зэсийн хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс бага зэргийн өсөлттэй байна. Харин боловсруулаагүй нефтийн эксспорт 2023 оны эхний 10 сараас 14.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Монгол Улс 2024 оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 78 сая тонн хүргэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл аравдугаар сарын эцсийн байдлаар 84.4 хувьтай байна. Ирэх онд 83.3 сая тонн хүргэхээр тооцоолоод байгаа юм. Харин зэсийн баяжмалын экспортыг 1.87 сая тонн хүргэхээр төлөвлөөд байгаа юм.
2025 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 7491.7 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 129 ам.доллар байхаар төсөөлжээ. Улмаар 2025 онд төсвийн тогтворжуулалтын санд нийт 608.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсон байна.
Levent su kaçak tespiti Bakırköy su kaçağı tespiti: Bakırköy’de su kaçağı sorunlarını hızlıca çözmekteyiz. https://bixlr.com/ustaelektrikci
Eyüpsultan su kaçak tespiti Pendik’teki evimdeki su kaçağını Testo termal kameralarıyla tespit ettiler, çok başarılıydılar. https://sportstalkhub.com/1731252874405659_8370
Packachange Pretty! This has been a really wonderful post. Many thanks for providing these details.
Podem recomendar outros blogues/sites/fóruns que tratem dos mesmos temas?
Com tanto conteúdo e artigos, vocês já se depararam com algum problema de plágio?
fortsæt det gode arbejde stipendiater. Med at have så meget indhold og artikler gør du det