Илон Маскийг АНУ-ын Засгийн газрын үр ашигтай ажиллах агентлагийн даргаар томилжээ
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Тесла болон SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, энтрепренёр Вивек Рамасвами нарыг хамтран ажиллах “Засгийн газрын үр ашигтай ажиллах ажиллагааны хэлтэс”-ийг удирдуулахаар томилсон тухай мэдэгдлээ.
Сонгуульд хамтран зүтгэгч Илон Маскийг Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг даргаар томилон гэв.
Тэрбумтан Маск Трампын сонгуулийн кампанит ажилд 200 сая доллар хандивлаж, саналын савлагаатай мужуудад ялалт байгуулахад нь гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Мөн Fox News сувгийн хөтлөгч Пит Хэгсетийг Батлан хамгаалахын сайдаар, Жон Рэтклиффийг үндэсний тагнуулын газрын захирлаар сонгосон байна.
44 настай Хэгсет нь Fox News сувгийн “Fox & Friends Weekend” нэвтрүүлгийн хөтлөгч бөгөөд 2014 оноос хойш Трамптай нөхөрлөж эхэлсэн ажээ
