Эмийн сан жоргүй эмийг олгохгүй бол 119 дугарт хандана уу

Т.Мөнхсайхан:

Жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар нэг өөрчлөлт ороогүй. Хэрвээ эм олгохгүй байгаа бол 119 дугаарт холбогдон гомдол гаргах мөн эм захиалах боломжтой.

Мөн эмийн www.emiinjor.mn цахим хуудсаар жортой, жоргүй эмийн жагсаалтыг нээлттэй харж болох юм. Дээр нь эмийн жорыг эмийн сан хураан авч иргэд зарим эмээ авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тэгвэл жор олгох асуудлыг цахимаар олгох нэгдсэн систем ажиллаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл та аль ч эмийн сан дээр очиж жорынхоо кодыг хэлэхэд л болох юм. Өнгөрсөн хугацаанд эмийн сан эм олгохгүй байсан нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль хэрэгжих үед үл ойлголцол үүссэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *