Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхитай. Хүйтэрч -4-6 градус хүйтэн байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1…+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -4…-6 градус хүйтэнбайна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -7…-9 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

6 thoughts on “Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхитай. Хүйтэрч -4-6 градус хүйтэн байна

  1. I’ve been exploring for a bit for any high-quality articles
    or blog posts on this kind of house . Exploring in Yahoo I finally stumbled upon this site.

    Studying this information So i’m happy to express that I have an incredibly excellent uncanny feeling I discovered exactly what
    I needed. I so much indubitably will make sure to do not fail to remember this website and provides
    it a glance on a continuing basis.

  2. Indexing and indicant checking service of process for Google
    and Yandex. speedyindex google ads
    WHO lavatory profit from this overhaul?
    This armed service is utilitarian for site owners and SEO specialists WHO neediness to increment their visibility in Google and Yandex,
    meliorate their locate rankings, and increment organic fertilizer traffic.

    SpeedyIndex helps chop-chop index backlinks, new pages,
    and website updates. Link Building Workshop http://verdum720.paremanel.org/Usuari:MableFrankland

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *