
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 328 зөрчлийг таслан зогсоожээ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор “#Уусан_бол_бүү_жолоод” шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг 2024.11.15-17-ны өдрүүдэд 20:00 цагаас 03:00 цагийн хооронд 429 хяналтын цэгт 900 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион явуулсан.
Хяналт шалгалтаар:
🔹️Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 328‼️ зөрчил, 🔹️️Жолоо барих эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130‼️ зөрчил,
🔹️Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан хүн, эд зүйл 23‼️,
🔹️Цагдаагийн нийтлэг үүргийн шинжтэй 6‼️зөрчил,
🔹️Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3922‼️ иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдууллаа.
Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэхийг #Цагдаагийн_байгууллагаас анхааруулж байна.‼
Nişantaşı su kaçak tespiti Su kaçağı sorunumu kırmadan hallettikleri için çok memnunum. https://www.truthsocialviet.com/ustaelektrikci
“This is exactly what I was looking for, thank you!”