БНСУ-ын ерөнхийлөгчийг огцруулах санал хураалт үргэлжилж байна

БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийн санал хураалт үргэлжилж байна!
Одоогийн байдлаар сөрөг хүчний намуудын 192 гишүүн, Эрх баригч намын 3 гишүүн л саналаа өгөөд байна!

Ерөнхийлөгчийг огцруулахын тулд Үндэсний Ассамблейн 300 гишүүний 200 ба түүнээс дээш гишүүд дэмжсэн санал өгөх ёстой байдаг.

Сөрөг хүчний гишүүд санал өгч дууссан боловч санал хураалтыг хаалгүй “Эрх баригч” намын гишүүдийг ирж оролцохыг уриалж байна!

Тэгвэл Эрх баригч намын хувьд бүлгийн хаалттай хурал хийж байна гэх байдлаар нэг ч гишүүн гарч ирэхгүй байна…

Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг 72 цагийн дотор Үндэсний Ассамблей хэлэлцэж санал хураалтыг хийх хуулийн заалттай байдаг тул санал хураах үйл явц дуусах эцсийн хугацаа 8-ний өдрийн 01:00 цаг юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *