БОУАӨЯ-ААС ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК-Д ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ХОЛБОГДОХ ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Олон нийтийн цахим сүлжээнд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Таван толгой түлш ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд 01/19 дугаартай удирдамжийн хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс Салбарын хяналтын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхлээд байна.
Таван толгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, Баруун бүсийн үйлдвэр, Төвийн бүсийн үйлдвэрүүдийг хяналт шалгалтад хамруулж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, орчмын агаар, хөрсийг дээжийг тус тус авч холбогдох лабораториудад хүргүүлээд байна.
Хяналт шалгалтын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явагдаж байна.
Мөн сайжруулсан түлшинд шинжилгээ хийдэг дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилж, харьяаллын дагуу Экологийн Цагдаагийн албанд шилжүүллээ.
More Stories
Улаанбаатарт өдөртөө -16 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн байна
Пүрэв гарагт Улаанбаатарт өдөртөө -16 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн байна. 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн...
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн...
МИАТ компани БНСВУ-ын Хо Ши Мин хот руу шууд нислэг хийж эхлэв
Өнөөдөр буюу 2024.12.10-нд МИАТ ТӨХК Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хо Ши Минь хот руу анхны шууд нислэгийн нээлтээ хийлээ....
АНУ-ын ЭСЯ-наас Эрдэнэ хамбын хийд, Шанхын хийд, Эрдэнэ зуу хийдийг засварлах ажлыг санхүүжүүлжээ
АНУ-ын Элчин сайдын яамны Соёлын өвийг хамгаалах сангаас Монгол улсын Эрдэнэ Хамбын хийд, мөн Монголын эртний нийслэл Хархорум дахь Шанхын...
Тейлор Свифт “Eras” аялан тоглолтын багтаа 197 сая ам.долларын урамшуулал олголоо
"Eras" аялан тоглолтын дуучин багийнхандаа Свифт 197 сая ам.долларын урамшуулал олгожээ. People сэтгүүлийн мэдээлснээр, Свифт сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтран...
Сайд, дарга нарын 2025 онд захиран зарцуулах төсөвтэй танилц:
2025 онд сайд, дарга нарын төсөв, танагдсан хэлбэрээр: 2025 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв 37.6 тэрбум төгрөг. УИХ-ын Тамгын газрын...
Average Rating