УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт танилцуулснаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Найдалаа нарын хэргийг дахин шалгах болсон бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрх хөндөгдөж эхлэв.
Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцлон анхан шатны шүүх түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж, дээрх нэр бүхий компаниудад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэнд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байсныг Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж үзсэн юм.
Ийнхүү Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхой болж байна.

основанием для вызова специалиста является неспособность человека самостоятельно выйти из состояния непрерывного употребления алкоголя и наличие признаков абстиненции.
Детальнее – вывод из запоя недорого сочи