Ням гарагт Улаанбаатарт цас орохгүй, -16 хэм хүйтэн байна

Read Time:1 Minute, 0 Second

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр  Алтайн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

 

2024 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшиж, Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 метр. -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 метр. -14…-16 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

45 thoughts on “Ням гарагт Улаанбаатарт цас орохгүй, -16 хэм хүйтэн байна

  1. Upon the millions enchanting strapping on fan maxxwins – the #1 natural coins casino app in America.
    Reach your $1000 OPERATE IT AGAIN bonus and deny b decrease every spin, хэнд and roll into bona fide readies rewards.
    Permanent =’pretty damned quick’ payouts, huge jackpots, and continuous effect – download FanDuel Casino in these times and start playing like a pro today!

  2. Spür die Adrenalinwelle bei Betano https://betanogame.org/de/. Neue Spieler erhalten bis zu €500 Bonus plus Freispiele auf beliebte Spiele. Wette auf deine Lieblingssportarten oder drehe 24/7 die Walzen. Betano liefert Non-Stop-Unterhaltung und große Auszahlungen.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *