ДЦС-3-ын өргөтгөлийн ажлыг хийнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2024.12.24/-ийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангаж ажилладаг. Насжилт өндөртэй уг станцын хувьд Улаанбаатар хотын одоогийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд

50 МВт-ын дулааны станц, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барина гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Дараа нь Улсын Их Хурлын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцлаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалж ажилласан уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоол батлав.

Мөн нэр дэвшигчийн сонсголын товыг 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөр тогтоож байнгын хорооны тогтоолыг батлав. Харин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудлыг үдээс хойш хэлэлцэхээр түр хойшлуулав.

4 thoughts on “ДЦС-3-ын өргөтгөлийн ажлыг хийнэ

  1. W naszym asortymencie znajdziesz bogaty wybór gier kasynowych od 63 czołowych deweloperów oprogramowania, w tym takich gigantów jak Evolution Gaming, Play’n GO, Pragmatic Play, EGT, BGaming, Bragg oraz Endorphina. Przygotowaliśmy również rozbudowany, pięciostopniowy program lojalnościowy, w którym drogę na szczyt zaczynasz jako nowicjusz, aby docelowo osiągnąć prestiżowy poziom platynowy. Jeśli szukasz autentycznych wrażeń, zajrzyj do naszego kasyna na żywo, gdzie czekają na Ciebie wykwalifikowani krupierzy. Ponadto regularnie hostujemy ekscytujące turnieje, takie jak Daily Drop & Wins, kuszące potężnymi pulami nagród. To wszystko sprawia, że polska wersja Vavada cieszy się opinią licencjonowanego i niezwykle bezpiecznego miejsca do gry w RP, a sam system logowania jest maksymalnie intuicyjny i dopasowany do potrzeb użytkowników.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *