Өнөөдөр Монгол Алтайн уул болон Увс нуурын хотгороор цас орно
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно.
2024 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 1-6 метр. -11…-13 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

References:
Lucky live casino https://m.so.com/index.php?q=de.trustpilot.com/review/truehustlerz.de
References:
Bruno casino 50 freispiele ohne einzahlung caesars windsor bewertungen
References:
Riverrock casino https://php.ru/forum/proxy.php?link=https://alenka.capital/info/go/%3Fgo=https://de.trustpilot.com/review/owowear.de
References:
Play roulette for fun http://images.google.com.nf/url?q=http://images.google.vg/url?q=https://de.trustpilot.com/review/owowear.de
https://fabble.cc/marta
https://www.equinenow.com/farm/lost1587.htm