ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээ нэмэгдүүлэх санал нь үндсэн хуулийн заалтыг зөрчсөн

Read Time:41 Second

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэр бүхий иргэд, байгууллагаас жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдол гаргасан. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр гэх аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд Хууль зүй дотоод хэргийн яаманд 11 дүгээр сард ирүүлсэн байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос бүрдүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалтай нийцэхгүйгээр илрүүлсэн байна. Тус итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын хэмжээ эрс нэмэгдэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн хүнийг нас, хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж бид дүгнэсэн. Учир нь нас насныхан өөр, өөр тарифаар даатгалд хамрагдахаар тусгасан байна. Тиймээс 2025 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд шийдвэр гаргаж, Жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хэрэгжих бололцоогүй боллоо

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээ нэмэгдүүлэх санал нь үндсэн хуулийн заалтыг зөрчсөн

  1. Hi, I think your site might be having browser compatibility issues. When I look at your website in Safari, it looks fine but when opening in Internet Explorer, it has some overlapping. I just wanted to give you a quick heads up! Other then that, fantastic blog!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *