“Эрин эверэст интернэшнл” сургуулийг төр худалдан авахаар болжээ

Read Time:37 Second

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд орших Эрин эверест интернэшнл сургуулийг төр худалдан авч төрийн өмчит сургууль болгоно.

Тус хороо нь 10 мянга гаруй хүн амтай, үүний 4000 орчим нь хүүхэд боловч төрийн өмчийн сургуульгүй.

Иймд “Эрин эверест интернэшнл” сургуулийн удирдлагатай хэлэлцээр хийж, тус сургуулийг бүх тоног төхөөрөмж, ширээ сандал, гадаа талбайн хамт төрд худалдан авч, төрийн өмчийн сургууль болгохоор болжээ.

“Эрин эверест интернэшнл” сургууль нь хөлбөмбөгийн 1700 м.кв гадаа талбай, нийт 10,200 м.кв шалны талбайтай, 2019 онд ашиглалтад орсон, нэг ээлждээ 960 хүүхдийн суудалтай.

Энэхүү худалдан авалтыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачилж, төрийн өмчийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэмжин ажиллаж, санхүүгийн түрээс хэлбэрээр төрд сургууль худалдан авах ажиллагаанд Сангийн яамны зүгээс дэмжлэг үзүүлжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

4 thoughts on ““Эрин эверэст интернэшнл” сургуулийг төр худалдан авахаар болжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *