“Ханбогд Кашмер” компани АНУ-д дэлгүүрүүдээ нээжээ

“Ханбогд Кашмер” компани АНУ-д үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүл байна.

Тус компани 2020 онд Чикаго хотод АНУ дахь анхны салбар дэлгүүрээ нээж байсан бол 2024 оны 9 дүгээр сард Лос-Анжелес, 11 дүгээр сард Сан-Франциско хотод тус тус салбар дэлгүүрүүдээ нээгээд байна.

Тус компани 2019 оноос хойш ноолууран хувцас үйлдвэрлэл, загварын салбарт хүч түрэн орж, Итали, Герман, Швейцарь, АНУ, Канад, Япон, Солонгос зэрэг дэлхийн 20 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортлон, дэлхийн зах зээлд Монгол ноолуурын үнэ цэнийг өсгөхөд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *