Нийслэлд тараах 32 мянган утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ

Read Time:48 Second

Утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ.

Оны өмнөхөн нийслэлийн 32 мянган өрхөд “утаагүй зуух” тараах асуудал сөхөгдсөн. Тэгвэл эл ажлын тендер аль хэдийн зарлагдаж, “Экоресурс” ХХК 27.3 тэрбум төгрөгөөр зуух нийлүүлэхээр шалгарчээ.
Гэтэл энэ компани нь С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компаниуд гэв.
Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил” нэртэй 28 тэрбум 296 сая төгрөгийн тендерт “Экоресурс” ХХК 27 тэрбум 360 сая төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарсан байгаа гэв

Экоресурс” ХХК ийн захирал Паламын Баярцог нь “Өсөх зоос” ХХК-ийг Ч.Ундрамын аав Чинбаттай хамтран эзэмшдэг.

Мөн“Велком” компанийг Батбаярын Алтантариатай хамтран эзэмшдэг ажээ.

Батбаярын Алтантариа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа сайдын хүү юм.

Ийнхүү  С.Одонтуяа хорооныхондоо хамгийн түрүүн зуухаа тараалаа гэж нүүр номдро бичсэн нь батлагдав.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *