Захуудад махны үнэ эрс өсөж, лангуун дээр мах ховорджээ
2025 оны 01 дүгээр сарын 19-ны 14 цагийн байдлаар захуудад махны нөөц багассан шинжтэй, лангуунууд хоосорсон байв.
Тэгвэл хотын зүүн дүүргийнхэн үйлчлүүлдэг Баянзүрх зах дээр ч мах ховордсон, худалдагч нар ихэнх нь лангуун дээрээ бараг махгүй шахам хоосон зогсож байлаа. Ямар учраас мах ховор үнэтэй болсныг худалдагч нараас асуухад “Хятадууд мах их хэмжээгээр бэлэн мөнгөөр авч дараад махгүй болчихлоо” гэв…
Өмнө нь өвлийн цагт махны үнэ түр хугацаанд ч болтугай бага зэрэг хямдардаг байсан бол өнөө жил эсрэгээрээ өсчээ.
Удахгүй сарын дараа цагаан сар болж, бууз банш хийх зэргээр махны хэрэгцээ эрс өснө.
Махны үнэ энэ янзаараа өсвөл иргэдэд ихээхэн дарамт болох бололтой.
Хүчит шонхор зах үхрийн мах цул мах 22 мянга, ястай мах 21 мянга.
Хонины цул мах 15,5 мянга.
Ястай мах 15 мянга байна.
Баянзүрх зах дээр үхрийн цул мах 22,5 мянга. Ястай мах 21 мянга.
Хонины мах шулсан 16,5 мянга, ястай мах нь 16 мянга байна.
More Stories
Татвар төлөгчдийн 2.9 тэрбум төгрөгөөр “гараа угаасан” Булганы засаг дарга асан Б Ариун-Эрдэнийг АТГ -ээс шалгаж байна
2024 оны зун "Алтаргана" наадмыг засаг дарга ассан Б.Ариун-Эрдэнэ зохион байгуулжээ. Орон нутгийн төсөв, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний...
Монгол залуус цасан урлалын дэлхийн аваргаар шалгарчээ
АНУ-ын Миннесота мужид болсон Цасан баримлын Дэлхийн Аварга шалгаруулах цасан урлалын тэмцээнд Монголын цасан урлаач залуусын баг тэргүүн байр эзэлжээ....
Орон сууц худалдаж авсан бол 6 сая хүртэлх төгрөг буцааж авна
Орон сууц худалдаж авсан бол 6 сая хүртэлх төгрөг буцааж авах боломжто 📌📌📌Татварын ерөнхий газар энэ сарын 1-нээс эхлэн анх...
Мелани Трампын хувцаслалтын эргэн тойронд:
Меланиа Трампын эргэн ирэлт нь Вашингтонд онцгой хэв маяг стилийг харуулж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай хоёр Даваа гарагийн...
Израилийн барьцаалагдсан хүмүүс болон Палестины хоригдлуудыг Газын эхний гал зогсоох хэлэлцээрийн дагуу чөлөөллөө
Израилийн барьцаалагдсан хүмүүс болон Палестины хоригдлуудыг Газын эхний гал зогсоох хэлэлцээрийн дагуу чөлөөллөө. Даваа гарагт Хамас бүлэглэл гурван Израиль барьцаалагдсан...
Нийслэлд тараах 32 мянган утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ
Утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ. Оны өмнөхөн нийслэлийн 32 мянган өрхөд “утаагүй зуух”...
Average Rating