Татвар төлөгчдийн 2.9 тэрбум төгрөгөөр “гараа угаасан” Булганы засаг дарга асан Б Ариун-Эрдэнийг АТГ -ээс шалгаж байна

Read Time:1 Minute, 16 Second

2024 оны зун “Алтаргана” наадмыг засаг дарга ассан Б.Ариун-Эрдэнэ зохион байгуулжээ.

Орон нутгийн төсөв, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний зардлаас 2.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Зардлын задаргаа нь

1.Бай шагналын авто машин авахдаа Төрийн худалдан авалтын тухай хуулийг зөрчин 177 сая төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн
2.Нээлт хаалт, урлаг соёлын арга хэмжээнд давхцуулан гэрээ байгуулж 1 тэрбум гаруй төгрөг зарцуулсан
3.Хүлээн авалт хийсэн зардал нь 315 сая төгрөг
4.Гурван хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулсан зардал 125 сая төгрөг. Ингэхдээ өөрийн хамаарал бүхий нийтийн албан тушаалтан болох Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга асан Г.Алтанцэцэг, өөрийн туслахаар ажиллаж байсан Ж.Халиунаа нартай гэрээ байгуулан санхүүжилт олгосон
5.Асар майхан худалдан авахдаа зах зээлийн ханшаас хэт өндөр дүнтэй худалдан авалт хийж 96 сая төгрөг зарцуулсан
6.Булган сумын Соёлын ордонд 16 сая төгрөгөөр сандал авсан гэж тусгасан боловч хүлээлгэж өгөөгүй, мөн дахин 44 сая төгрөгөөр үзэгчдийн сандал нэрээр гаргасан
7.Бусад зардал нэртэй тодорхойгүй 20 сая, дахин 24 сая төгрөг гаргасан
8.Байршлын план зураг буюу 1 хуудас цаасыг 10 сая төгрөгөөр гаргасан зэрэг нь хэтийдсэн өндөр үнэтэй байна.

Энд дурдагдсанаас гадна мөнгө угаасан гэж хэлж болохуйц тодорхойгүй мөнгөн дүнтэй төсөв олон байгааг Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуулийг зөрчин албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа тул тухайн захирамжийг гаргаж байсан аймгийн Засаг дарга асан Б.Ариун-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцон, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр санхүүгийн шалгалт оруулж, АТГ-д шалгагдаж буй ажээ.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Татвар төлөгчдийн 2.9 тэрбум төгрөгөөр “гараа угаасан” Булганы засаг дарга асан Б Ариун-Эрдэнийг АТГ -ээс шалгаж байна

  1. Wow! This can be one particular of the most useful blogs We’ve ever arrive across on this subject. Basically Great. I’m also a specialist in this topic so I can understand your effort.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *