Хоёрдугаар сарын 21-нээс нийт нутгаар хүйтний эрч суларна

Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын 23-аас эхлэн нийт нутгаар хүйтний эрч суларна гэж мэдээлэв.

Тодруулбал, хоёрдугаар сарын 21-нд Алтайн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -17…-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +1…-4 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.  Хоёрдугаар сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

30 thoughts on “Хоёрдугаар сарын 21-нээс нийт нутгаар хүйтний эрч суларна

  1. I am sure this piece of writing has touched all the internet users, its really really nice post on building up new blog.

  2. Understanding the broader Bitcoin ecosystem means examining both network concepts and the services people encounter around them.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *