Гадаадын иргэн, харьяатын газар: Өнгөрөгч онд Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын иргэнийг албадан гаргалаа.
Албадан гаргасан иргэдийн дийлэнх хувь буюу 794 нь БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 509, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 181, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 72, бусад үндэслэлээр 32 иргэнийг албадан гаргалаа.
Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор гадаадын 99 орны иргэдэд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчин ангиллын цахим виз олгож байгаа боловч аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах зөрчил нэмэгдэж байна. Тухайлбал, 2024 онд БНХАУ-ын 87423 иргэнд цахим виз олгосон бөгөөд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр ашигласан 491 иргэнийг албадан гаргаж, зөрчилд холбогдсон 1600 гаруй иргэнд торгох шийтгэл ногдууллаа.
More Stories
Дорнод аймгийн Булган суманд иргэд хог шатааснаас гал алдаж 7500 га газар түймэрт өртжээ
Он гарсаар анхны ой, хээрийн түймэр Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул 3 дугаар баг "Үүдийн жаран" гэдэг газар өчигдөр /2025.03.06/...
Өнөөдрөөс төрийн өмчит музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ
"Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ 2025 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд болно. “Музейн нээлттэй өдрүүд”-ээр уламжлал ёсоор төрийн болон...
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ Сар шинийн өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд өдөрт 949...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд...
О.Алтангэрэл: “Ухаа худаг”-ийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй”
Засгийн газрын өчигдөрийн хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж...
56 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүд алдагдсан хэргийг илрүүлжээ
Энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт тусгай зориулалтын техник...
Average Rating