Интерполоор Тайландаас барьж ирсэн П.Эрхэсийг дахин хорижээ

Read Time:1 Minute, 16 Second

2024 оны 12 сарын 25-нд шувуу ажиллаганы хүрээнд Тайландаас баривчлагдан ирсэн П.Эрхэсийг гадаадад орогнож мөрийтэй тоглоом зохион байгуулсан, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан, хууль бусаар олсон их хэмжээний орлогоор өндөр үнэлгээ бүхий олон тооны орон сууц, автомашин, гар утасны дугаарыг өөрийн ойрын хүмүүсийн нэр дээр худалдан авч мөнгө угаасан хэргээр шалгаж, интерполоор эрэн сурвалжилж байгаад байрлалыг нь тогтоон Тайландаас баривчилж авчирсан.
Гэтэл ингэж авчирсан гэмт этгээдийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн ерөнхий шүүгч Б.Халиун тодорхойгүй шалтгаанаар 2025 оны 1 дүгээр сард суллаж, гадуур байцаах шийдвэр гаргачихсан байдаг.
Өөр улсад оргон зайлж, нуугдан орогнож гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан авчирч саатуулсан байхад суллаж, эрх чөлөөг олгосноор нийгэмд бүр ч их гэм хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсэх болсон. Түүгээр зогсохгүй уг хэргийн оролцогч нарт сөрөг нөлөө үзүүлэх, хэргийн шалгалтад саад учруулах нөхцөл байдал үүссэн.
Тэгвэл сэжигтэн этгээд П.Эрхэсийг 2025 оны 3 сарын 24-нөөс дахин цагдан хорих шийдвэр гарсан байна.
Гэмт этгээдэд гишгэх газар олгоод зогсохгүй, дахин гэмт үйлдэл гаргах нөхцөл бий болгож, иргэн болоод нийгмийг түгшээх үйлдэл гаргахгүй шударга ажиллах нь Шүүгчдэд ч бас хамааралтай байх ёстойг Шүүхийн ёс зүйн хорооноос шаардах нь зөв мэт.
Учир нь цагдаа поокурор гэмт хэрэг дээр хамтран ажиллаж шалгаж тогтоосон ч шүүхэд очоод гацаанд орж гэмт этгээдүүд хожих магадлал нөхцөл ил далд ихэсч байгааг хэн хүнгүй ярих болов.
Олны үг оргүй.
Нэг биш нэжгээд тохиолдол байдгийн нэг жишээг дээр дурдлаа. Хамгийн өндөр цалинтай хамгийн их хангамжтай шүүгч нараас хүн чанар хүний үнэр шударга ажиллагаа шаардах цаг болжээ!!!

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *