
Иргэний үнэмлэх гээгдүүлсэн иргэн 63300 төгрөгийн хураамж, торгууль төлдөг байсныг хүчингүй болгожээ
Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30000, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 63300 төгрөгөөр захиалдаг байсан юм.
Тэгвэл иргэн Х-г иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэжээ. Улмаар иргэн Х энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос зөрчлийн хэрэг биш гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сард уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.
Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусдад хор уршиг учруулахгүй гэж үзэж улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр цаашид иргэд энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулахгүй болж байна. Товчхондоо, иргэд иргэний үнэмлэх дахин авахдаа торгуулийн 30000 төгрөг төлөхгүйгээр, үйлчилгээний хураамж 30000, улсын тэмдэгтийн хураамж 3300 нийт 33,300 төгрөгөөр захиалан авах боломжтой боллоо.
Your style is so unique compared to many other people. Thank you for publishing when you have the opportunity,Guess I will just make this bookmarked.2
Some genuinely nice and utilitarian information on this internet site, besides I think the pattern has got superb features.
hentaifox Very well presented. Every quote was awesome and thanks for sharing the content. Keep sharing and keep motivating others.
You made some decent points there. I appeared on the internet for the issue and located most individuals will go together with along with your website.