Болгар улсад элчингийн зөвлөхөөр томилогдсон Д.Сарангэрэлийн хөрөнгө орлого:

УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл МАН-аас Болгар улсад Элчингийн зөвлөхөөр томилогдсон.

2019-2023 онд Эрүүл мэндийн сайд болон УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 62.3 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь  хоёр тэрбум төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин нэг нийтийн орон сууцтай, үйлчилгээний зориулалттай байр хоёр бөгөөд нийт 500 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн туулах чадвар өндөр “Toyota, Land Cruiser 200” автомашинаа 60 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр эзэмших болон өмчлөх хоёр газраа 16 сая төгрөгөөр үнэлсэн бол үнэт эдлэлгүй гэжээ. Дотоодын банкинд 661 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ.

Тэрбээр “Стимо” ХХК, “Концепт сити” ХХК, “Гэгээн секюритиз” ХХК, “Гэгээн далай” ХХК, “Брават Монголиа” ХХК, “Гэгээн Концепт” ХХК-нд хувьцаа эзэмшдэг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *