
Брэнд гэж юу вэ? Оригнал хулхи брэндийн тухай товчхон…
Брэндийн тухай тодорхой хэдэн зүйлийг өгүүлэхэд брэнд гэдэг нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллага зэргийг бусдаас ялгаруулж, хэрэглэгчийн сэтгэлд тодорхой төсөөлөл, мэдрэмж, үнэ цэнийг бий болгодог нэр, тэмдэг, лого, дизайн, нэр хүндийн цогцын тухай ойлголт юм.
Брэндүүд нь өөр өөрийн ангилал, чанар, үнэ цэнэ, хэрэглэгчдийн хүлээлтээрээ ялгаатай байдаг.
Хувцас болон хэрэглээний брэндүүдийг бид хэрэглээгээрээ маш үнэтэй брэнд luxury болон premium, дундажаас дээгүүр гэвч лакшири биш Mid range brand, дундаж амьдралтай массыг хамарсан Mass market brand , мөн бидний ярьдгаар Хулхи брэнд Counterfeit буюу fake brand гэж худалдан авах чадвараар нь ангилж ойлгодог.
1.✅️Лакшири брэнд Luxury brand гэдэг нь өндөр чанар, дээд зэрэглэлийн материал, онцгой дизайн, хязгаарлагдмал үйлдвэрлэл, нэр хүндтэй түүх дээр тулгуурладаг маш үнэ цэнтэй брэндүүд орно. Эдгээр нь ихэвчлэн тодорхой хүмүүст буюу баян, өндөр орлоготой хэрэглэгчдэд чиглэсэн байдаг.
Дэлхийд алдартай лакшири брэндүүдийг ангиллаар нь авч үзвэл
Chanel-Францын тансаг загварын ордонд хамаардаг, эмэгтэй хувцас, цүнх, үнэртэн.
Louis Vuitton LV- Цүнх, чемодан, гутал, хувцас.
Gucci – Италийн тансаг хувцас, гутал, цүнх.
Dior – Хувцас, гоо сайхан, үнэртэн.
Hermès – Алдарт “Birkin” цүнх, ороолт, тансаг арьсан эдлэл гэх зэргээр
Rolex – Үнэтэй дэлхийн хамгийн алдартай тансаг цагны брэнд.
Cartier – Үнэт эдлэл, цаг.
Patek Philippe – Супер тансаг, ховор цагны брэнд.
Tiffany & Co. – Үнэт эдлэл, бөгж, ээмэг гэх зэргээр
Bang & Olufsen – Хамгийн тансаг аудио төхөөрөмжүүд.
Vertu – Ховор, гар аргаар хийгдсэн гар утас.
Rolls-Royce, Bentley, Ferrari, Lamborghini– Хамгийн тансаг лимузин, захиалгаар үйлдвэрлэгддэг, тансаг, хүчирхэг спорт машинууд эдгээрийн зорилтот хэрэглэгч нь мэдээж дундаас дээш амьдралтай, орлого нь тодорхой чинээлэг хүмүүст зориулагдсан.
2.✅️Дундаж брэнд буюу mid-range brand гэдэг нь чанар, үнэ, нэр хүндийн хувьд тансаг luxury болон mass-market брэндийн хооронд байрладаг брэнд юм. Энэ нь хэрэглэгчдийн өргөн хүрээнд чиглэсэн ч, тодорхой түвшний чанар, загвар, нэр хүндийг хадгалдаг.
Дундаж брэндийн онцлог:
Хэт өндөр биш, гэхдээ хамгийн хямд ч биш, дундаж хэрэглэгчдэд боломжийн санагдах үнийн түвшинтэй, чанар нь илүү сайн материал, боловсруулалттай, тансаг брэнд, масс брэнд хоёрын дундах гээд ойлгоход болно. Мэдээж үнийн хувьд хямдавтар биш.
Үүнд Michael Kors – Загварлаг, боломжийн үнэтэй тансаг байдлыг санал болгодог.
Coach – Арьсан эдлэл, цүнх, гутал чанар дажгүй, эдэлгээ удаан.
Tommy Hilfiger – Casual ба дундаж оффис загвар.
Ralph Lauren, Polo– Америк загварын дундаж зэрэглэлийн сонгодог хувцас.
Clarks – Чанартай арьсан гутал, эвтэйхэн загвар.
Timberland – Хатуу чанартай, гадаа хэрэглээнд зориулагдсан гэх мэт.
3.✅️ Паблик брэнд буюу mass-market brand:
Эдгээр брэндүүд нь өргөн хэрэглээнд зориулагдсан, харьцангуй боломжийн үнэтэй, дундаж орлоготой хэрэглэгчид рүү чиглэнэ, үнийн хувьд боломжийн, загвар нь тогтвортой, чанар дунд зэрэг. Дундаж орлоготой хэн ч худалдан авах боломжийг бий болгосон үнэтэй. Зах зээл дэхь хэрэглээний зүйлсээс брэндийн үнэ цэнээрээ ялгардаг, өөрөөр хэлбэл жирийн бүтээгдэхүүнээс илүү чанартай гэсэн үг
Үүнд: Nike, H&M, Zara, Adidas, Spao зэрэг маш олон брэнд орно
4✅️. Хулхи брэнд counterfeit fake brand:
Эдгээр нь алдартай брэндийг дуурайлган үйлдвэрлэсэн, хууль бусаар нэр, лого ашигладаг хуурамч бүтээгдэхүүнүүд юм. Чанар мэдээж маш муу, угаалт эдэлгээ даахгүй, хүний биед харшил хавдар үүсгэгч дахин боловсруулсан материалаар хийсэн, лого тэмдэг алдаатай, бүтээгдэхүүний үнэ цэнийг зөрчсөн хууль бус үйлдвэрлэл юм. А, B копи зэргээр олон улс оронд хуурамчаар заримыг нь огт ялгагдахгүйгээр хийж ижил шахуу үнээр ч зарах нь бий.
“Chanel”-ийн лого ашигласан хуурамч цүнх, “Nike”-ийн хуурамч пүүз, Dior, Guchi зэрэг бүх л брэндүүдийг дууриалган хийдэг, зарим хүмүүс огт мэдэхгүй хууртаж авдаг зах зээл нь ихэнх улс орнуудаар дүүрэн байдаг хууль бус үйлдвэрлэл юм.#zereg.mn
I just like the helpful information you provide in your articles
Grandview | Kıbrıs emlak fırsatları , satılık daire Kıbrıs , kiralık daire Kıbrıs , Kıbrıs satılık villa, Kıbrıs yatırım danışmanlığı, Kıbrıs satış ve kiralama hizmetleri
Bu yazıda yer alan güvenilir bahis siteleri listelerini kontrol etmekte fayda var.
deneme bonusu
Grandview | Kıbrıs emlak fırsatları , satılık daire Kıbrıs , kiralık daire Kıbrıs , Kıbrıs satılık villa, Kıbrıs yatırım danışmanlığı, Kıbrıs satış ve kiralama hizmetleri
deneme bonusu