Боловсролын сайдын үүрэг гүйэтгэгч П.Наранбаяр: Багш нар хөнгөлөлт, урамшуулалын карт ашиглана

Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр өнөөдөр багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
П.Наранбаяр: “Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүмүүс худалдаа үйлчилгээний газраас үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр хувийн аж ахуйн нэгж, арилжааны банкууд, бусад салбарын төлөөлөлтэй ярилцлаа. Монголын багш нарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. Энэ холбоогоор дамжуулан зохион байгуулалтыг хийж байна.
Нэгдүгээрт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүд, их сургууль, коллеж гээд бүхий л боловсролын байгууллагад ажилладаг ажилтан, багш нар, цалин авдаг 112 мянган хүнийг энэ системд хамруулна.
Бидэнтэй гэрээ байгуулсан бүх байгууллагад төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. Боловсролын яамны зүгээс хувь хүний мэдээллийг чанд нууцалж, хамгаална. Багш, ажилчдын хувьд хэрэглээнд нь эерэгээр нөлөөлж, боловсон хүчний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Багш нарын өөрсдийн хүсэлтэд суурилж ийм арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ бодлого зогсохгүй, цаашдаа ч үргэлжилнэ. Багш нарын орлогыг бодитоор дэмжиж буй бодлого юм”.

4 thoughts on “Боловсролын сайдын үүрэг гүйэтгэгч П.Наранбаяр: Багш нар хөнгөлөлт, урамшуулалын карт ашиглана

  1. Saya terus-menerus menjelajah online untuk artikel yang dapat memberi manfaat saya. Terima kasih!

  2. Wow! Ini bisa jadi salah satu blog paling bermanfaat yang pernah kami temui tentang topik ini. Pada dasarnya Mengagumkan. Saya juga seorang spesialis dalam topik ini jadi saya dapat memahami usaha Anda.

  3. Hi, saya rasa situs Anda mungkin memiliki masalah kompatibilitas browser. Saat saya melihatnya di Safari terlihat baik-baik saja, tetapi di Internet Explorer tampilannya saling tumpang tindih. Saya hanya ingin memberi tahu Anda! Selain itu, blog yang fantastis!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *