МСНЭ-ээс ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөрт албан шаардлага хүргүүлжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА А.ҮЙЛСТӨГӨЛДӨРТ АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Монгол Улсын Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцад ажиллаж байгаа 4500 гаруй ажиллагсдыг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт салбар зөвлөлтэй, Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага юм.
Хэвлэлийн эрх чөлөө, салбарын нийтлэг эрх ашиг, гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалж, Олон Улсын Сэтгүүлчдийн үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаа явуулдаг.
2025 оны 06 дугаар сарын 13 өдөрМэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, ажилчдын төлөөллөөс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хаяглан ирүүлсэн албан хүсэлтэд тус агентлагийн дарга Э.Содонтогос нь “Өөрт таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр мэргэжлийн, олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, ажилтнуудыг дарамтлах, сэтгэл зүйн хямралд оруулах замаар ажлын байрны хүчирхийлэл үйлдэж байгаа тухай дурджээ.
Дарга, удирдлага нь редакцын хараат бус байдалд халдах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулах, дарамт үзүүлэх, аливаа шахалтгүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгодоггүй нөхцөл байдал “Монцамэ” агентлагт үүссэнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харамсаж байна.
“Монцамэ” агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан асуудал нь ажилчдын шаардлагад дурдсан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох, тус агентлагийн ажилчдын 84 хувь нь гарын үсэг зурж, шаардсан асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардаж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

7 thoughts on “МСНЭ-ээс ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөрт албан шаардлага хүргүүлжээ

  1. References:

    Nodepositbonus cc https://mamavrn.ru/go.php?url=aHR0cHM6Ly9tb3ZkcG8ucnUvZ28ucGhwP3VybD1odHRwczovL2RlLnRydXN0cGlsb3QuY29tL3Jldmlldy9vd293ZWFyLmRl:

  2. wait for top-tier CBD products to get up your health? You can https://www.cornbreadhemp.com/collections/thc-gummies like a shot from our entrust CBD fund and bask the benefits of pure CBD oil color and organic fertiliser draw out. Every slew of CBD is lab-tested, everlasting, and phrase to melt off casual stress while encourage genial limpidity. Whether you need a break of day CBD boost or eve CBD repose, our unobjectionable CBD formula gibe your quotidian dead. Discover high-quality CBD impregnate, CBD gummies, and CBD topicals progress for maximal absorption. patronise CBD online today for fast send!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *