Холбогдогч Т.Г нь аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын санал өгөхдөө гар утсаараа зургыг нь авч зөрчилд холбогджээ
Сонгуулийн байранд санал өгч, тэмдэглэсэн саналаа гар утсаараа зургийг нь аваад 10,000,000 төгрөгөөр торгуулжээ.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн
Шүүхийн шийдвэр:
Тоймын агуулга: Зөрчилд холбогдогч Т.Г нь 2024 оны 10 сарын 11-ний өдрийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өгөхдөө тэмдэглэсэн саналын хуудасныхаа зургийг гар утсаараа авсан зөрчилд холбогджээ.
Дээрх зөрчилд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Т.Г-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсгийн 30.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан.
Зөрчилд холбогдогч Т.Г-ийн гомдлоор Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хянаад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэлийг зөв гэж үзсэн.
Зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч гомдлоор Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад холбогдогч Т.Г нь оюутан, цалин болоод орлогогүй байдлыг нь харгалзан эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан 10,000 000 төгрөгийн торгох шийтгэлийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлнө.
Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсгийн 30.2-т “саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулсан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгоно” гэж торгох шийтгэлээс өөр төрлийн захиргааны шийтгэлийн төрөлгүйгээр хэм хэмжээг нь хатуу тогтоож улмаар нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэжээ.
