Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зуслангийн хүүхдүүд хоолны хордлого туссан уу

Read Time:1 Minute, 7 Second

Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зусланд амарч буй хүүхдүүд хоолноосоо хордож эмнэлэгт хүргэгдсэн мэдээлэлийн дагуу  “Найрамдлын эрдэнэс” зуслангийн төлөөлөл:

“Зусланд 322 хүүхэд амарч байгаа. Энэ 15-ны өдрийн хоолны дараа, 16.00 цагийн тарагны дараа зарим хүүхдүүдийн гэдэс өвдсөн, дотор муухайрсан зэрэг шинж тэмдэгтэй хүүхдүүд үзүүлсэн бөгөөд халуурсан 5 хүүхдийг Эрдэнэтийн халдвартын эмчид үзүүлсэн. Нийт 64 хүүхэд үзүүлсний 13 хүүхэд, 3 багш гэдэс нь өвдөж, зовиурлах, бие нь сульдах, халуурсан шинж тэмдэгтэй байсан тул Халдвартад очиж үзүүлж, онош тодруулж байна. 5 хүүхдийг вирусын гаралтай ханиад, 3 хүүхдийг хоолны хордлого /1 нь хүнд, 2 хөнгөн хэлбэртэй/, 5 хүүхэд, 3 багш гэдэсний халдвар байх магадлалтай гэж оношилж байгаа.

Өчигдөр өглөө 3 хүүхэд Эрдэнэт очиж үзүүлсэн нь хоолны хордлого байх магадлалтай гээд шинжилгээ авсан бөгөөд 48 цагийн дотор хариу гарна гэж хэлсэн хариу хүлээж байна. 1 хүүхэд Эрдэнэтэд үлдэж, бусад амрагч болон багш нар буцаж ирсэн ба зуслангаас 1 хүүхдийг эцэг, эх нь ирж авч явсан.

Бид үйлдвэрийн газрын цогцолборын эрүүл ахуйч Н.Мөнхзул, Булган аймгийн ЭМГ-ын халдвар судлаач 2, улсын хяналтын байцааг 2 мэргэжилтэн газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа, арчдас зэрэг ажлууд хийгдэж байна. Ажлын хэсэг зуслангийн хоолны дээжүүдийг лабораторит өгсөн ба зуслангийн мягмар, лхагва гарагуудад ирсэн эргэлтийн бүртгэл, эмнэлгийн анхан шатны тусламжийн эмнэлгийн бүртгэл, үзүүлсэн хүүхдүүдээс тандалт судалгааг хийж байна. Албан ёсоор шинжилгээний хариу, дээжийн шинжилгээ гарч онош тодрохоор мэдээлэл өгнө” гэлээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

35 thoughts on “Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зуслангийн хүүхдүүд хоолны хордлого туссан уу

  1. naturally like your web site however you need to take a look at the spelling on several of your posts. A number of them are rife with spelling problems and I find it very bothersome to tell the truth on the other hand I will surely come again again.

  2. I’m often to blogging and i really appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your web site and maintain checking for brand spanking new information.

  3. You’re so awesome! I don’t believe I have read a single thing like that before. So great to find someone with some original thoughts on this topic. Really.. thank you for starting this up. This website is something that is needed on the internet, someone with a little originality!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *